Friday, June 19, 2026
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛБөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа хийдэг боллоо.

Бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа хийдэг боллоо.

ЭМЯ-ны санхүүжилтээр 15-аймагт Бөөр шээсний доод замын дурангийн багаж аппарат тоног төхөөрөмж нийлүүлж байгаатай холбогдуулан Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн мэс заслын их эмч Н.Саранцэцэг болон урологийн эмч Т.Шинэбаяраар ахлуулсан баг 2022 оны 6 сарын 3,4,5-ны өдрүүдэд орон нутагт нарийн мэргэжлийн  хагалгааг өндөр түвшинд зохион байгууллаа. Нийт 45 хүнд үзлэг хийж, 71 хүнийг  бөөр шээс дамжуулах замын чулууны судалгаанд хамруулан, дурангийн мэс засал 7 хүнд, нээлттэй мэс засал хагалгааг 2 хүнд хийлээ. Цаашид иргэд орон нутагтаа бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг авах нөхцөл боломж  бүрдэж байна.

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч нар хагалгааны багийн хамт олондоо талархал илэрхийлье.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments