Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран сум өрхийн эрүүл мэндийн лаборант нарт дараах чиглэлээр ажлын байран дах онол дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалт
– Лабораторийн шинжилгээний сорьц зөв цуглуулах, тээвэрлэх
– Лабораторийн чанарын дотоод болон чанарын гадаад хяналтад хамрагдах
– Цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээний стандарт ажиллагааны заавар
– Хурдавчилсан шинжилгээ хийхэд анхаарах зүйлс
– Цэрний сорьц тээвэрлэхэд анхаарах зүйлс
– Цусны бүлэг тодорхойлох, хувийн тохирооны шинжилгээний стандарт ажиллагаа сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа.