“Төрийн бүтээмжийн сэргэлт – Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг өнөөдөр Дундговь аймагт зохион байгуулж байна. Сургалтад бүх шатны эрүүл мэндийн салбарт ажиллаж буй удирдах ажилтан, эмч, мэргэжилтэн нийт 270 хүн хамрууллаа.
Үндэсний хэмжээнд зохион байгуулж буй сургалтын зорилго нь Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулахад чиглэгдэж байгаа аж.
Сургалтыг нээж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Засгийн газрын эрүүл мэндийн салбар хариуцсан референт Ш.Цэцэг-Өлзий үг хэлж, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр мэндчилгээ дэвшүүлж, сургалт үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тус сургалтын сургагч багшаар “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” илтгэл Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Төрийн бүтээмжийн сэргэлт- Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” илтгэл Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний ахлах ажилтан М.Чулуунболор, “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” илтгэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” илтгэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Отгончимэг, “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” илтгэл Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг, Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн улсын үйлдвэрийн газрын системийн нэгтгэл хамтын ажиллагааны албаны төслийн менежер Ч.Цэвэлмаа, “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх эрүүл мэндийн үйлчилгээ” илтгэл И-Монгол академийн улсын үйлдвэрийн газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Тэмүүжин, Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны систем шинжээч Т.Ариунбуян нар оролцож байгаа юм.
Монгол улс эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд 2023 онд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлуулж түүнчлэн засгийн газрын тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулж, Засгийн газрын 10 гаруй тогтоолыг боловсруулан батлуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 51 дүгээр тэмдэглэлийн 24.4.2 дахь хэсэг, Ерөнхий сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар захирамжийг тус тус үндэслэн эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагаа орон даяар хэрэгжиж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг шинээр батлуулсан болон 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан зэрэгтэй холбогдуулан Эрүүл мэндийн салбарын шинэчлэл цаашид авах арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдад таниулан сурталчлах, нийтэд мэдээлэл түгээх, нэгдсэн ойлголтод хүргэх хэрэгцээ шаардлага бий болжээ.