Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний эрхийг хамгаалах өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал “Бид судлаачид 2024” уриан дор боллоо.
Бага хуралд Сайхан-Овоо сум болон Нэгдсэн эмнэлгийн 6 илтгэл оролцож. Илтгэлүүдээс 1-р байрт Нэгдсэн эмнэлгийн сувилагч Б.Энхмандал “ДЭМБ-ын 5 зөвлөмжид Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд гарын эрүүл ахуйн сахилтын түвшинг судлах нь” 2-р байрт Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч А.Алтанчимэг “Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2019-2023 онд төрсөн эх,нярай ,нөхөн үржихүйн эрүүл мэндийн тандалт судалгаа” 3-р байрт Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч Ч.Өлзийжаргал “Амьсгалын замын өвчлөлтэй хүүхдүүдийг эрт сэрэмжлүүлэх үнэлгээгээр эрсдэлийг үнэлсэн нь” тус тус шалгарлаа.