Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонгоход эмч, эмнэлэгийн мэргэжлийн онцлог, ололт, амжилтын талаар танилцуулах зорилгоор “Үнэ цэнэтэй мэргэжил-Үнэлэгдсэн ачтангууд” арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн нийт 350 гаруй сурагчидыг хамруулан Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт ангаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төв, Өлзийт мандал, Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгууллаа.
Уг арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ нээж үг хэллээ.
“Шилдэг технологи анагаах ухаанд” сэдвээр Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан, “Хүйн ээжийн сэтгэгдэл” сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Мөнхтуяа, “Сувилагч мэргэжил сайхан” сэдвээр Нэгдсэн эмнэлэгийн сувилагч А.Ариунаа, “Эмч мэргэжил сонгох шалтгаан” сэдвээр “Цэгц билиг” сургуулийн 12б ангийн сурагч У.Эрхэмчимэг нар илтгэл, мэдээлэл, танилцуулга хийж хүргэлээ.
Мөн Өсвөр үеийнхний буруу хооллолт, түргэн хоолны хор уршиг, эрүүл хооллох зөвлөмж, электрон тамхины хор хөнөөл, дэлгэцийн донтолтын эсрэг гэсэн танилцуулга, гарын авлага, брошур тарааж ажиллалаа.
Хамтран зохион байгуулсан эмнэлэг, эрүүл мэндийн төвүүддээ талархлаа.