Saturday, November 23, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛМалчдад хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд шаардлагатай төсвийг дэлхийн эрүүл мэндийн...

Малчдад хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд шаардлагатай төсвийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүллээ

Аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тул Эрүүл мэндийн газраас зудын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажлын хэсэг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллав. Энэ үеэр ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.

Хоёрдугаар сарын 5-аас тавдугаар сарын 17-ны хооронд Эрүүл мэндийн газар, 14 сумын Эрүүл мэндийн төвүүд хамтран отроор өвөлжиж буй иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх, дэмжлэг үзүүлэх, зудын нөхцөл байдалтай байгаа сумдын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, отроор болон зудын бүсэд өвөлжиж байгаа өрхүүдэд гэрийн эргэлт хийх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус үйл ажиллагаанд шаардлагатай 26,634,020 төгрөгийн шатахуун, түлшний зардлыг санхүүжүүлэн, 68 багийн эмчид анхан шатны тусламжийн цүнхийг өгсөн байна.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments