Saturday, November 23, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛМонгол үндэсний “Шагайн наадгай” зохион байгуулав

Монгол үндэсний “Шагайн наадгай” зохион байгуулав

Аймгийн Засаг даргын “Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгаалал”-ын жил болгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамж, “Үндэсний дээл хувцасаа өмсөж хэвших уриалга гаргах тухай” 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 тоот захирамжийг тус тус хэрэгжүүлэх, үндэсний өв, соёл болсон шагайн наадгайг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуус хойч үедээ сургаж өвлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагчдын дунд Монгол үндэсний шагайн 5 төрлийн наадгайг зохион байгуулж явууллаа.

Тус зохион байгуулсан 5 төрлийн шагайн наадгайн “Алаг мэлхий” наадгайд ЭМГ-ын дарга Б.Алтантөгс, “Шагай шүүрэх” наадгайд УТСХ-ийн дарга Ц.Энхсайхан, “Морь уралдуулах” наадгайд УТСХ-ийн мэргэжилтэн Ч.Мөнхжаргал, “Хомборой хаях” наадгайд жолооч Р.Мөнх-Амар, “Дөрвөн бэрх буюу 500” наадгайд УТСХ-ийн мэргэжилтэн Р.Мөнхбаясгалан нар тус тус тэргүүллээ.

Шагайн наадгай нь Монголчуудын уламжлалт тоглоом бөгөөд шагайгаар тоглох 120 тоглоом наадгай байна гэж Соёлын өвийн газар бүртгэсэн байдаг.

Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог. Мөн багаар ажиллах, манлайлах, тэвчээртэй байх, авхаалжтай байх, зорьсондоо хүрэх, авъяас чадвараа нээж илрүүлэх зэрэг гэр бүлийн хүмүүжлийн онцгой ач холбогдолтой юм.

Нийт ард иргэдийг Монгол үндэсний “Шагайн наадгай”-г үр хүүхэд, хойч үедээ зааж сурган өвлүүлэн уламжлахыг уриалж байна.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments