Saturday, November 23, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛСургууль, цэцэрлэгүүдэд “Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл...

Сургууль, цэцэрлэгүүдэд “Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл өгч, амны хаалт хуваарилан олголоо

2023-2024 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлын хичээл эхэлж байгаатай холбогдуулан аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд болон Политехникийн коллежийн эмч, нийгмийн ажилтнуудад “Томуу, томуу төст өвчний одоогийн нөхцөл байдал, хүүхдийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх” сэдвээр мэдээлэл өгч, нийт 7400 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хуваарилан олголоо.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл сүүлийн 3 долоо хоногийн турш тогтвортой буурч, тархалтын түвшин “Идэвхжлийн түвшин”-д байгаа ба хүн бүр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой юм.

Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүддээ хичээл сургуульд нь явахад ээлжийн амны хаалтыг өгч явуулахаа мартуузай.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments