Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдлийг бууруулах Монпен төслийн үйл ажиллагааг дүгнэж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад төслийг хэрэгжүүлж буй сумдын болон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нар нийт 40 хүн хамрагдлаа.
Сургалтаар МонПЭН санаачлагын хэрэгжилт, өнөөгийн байдлыг дүгнэн, шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг олгох, харилцан туршлага солилцох илтгэл мэдээллүүдийг хэлэлцэн, харилцан туршлага солилцсноор цаашид сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх болон бусад хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон гаргалаа.