Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачлагаар БНХАУ, БНСУ-д сувилагч 3, эх баригч 1, бага эмч 4 нийт 7 сувилагч, тусгай мэргэжилтэнг шат дараалалтай 5 ээлжээр гадаад сургалтад хамрууллаа. Нэгдсэн эмнэлэг, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв, Гурвансайхан, Эрдэнэдалай сумын эрүүл мэндийн төвийн эх баригч , сувилагч нарыг БНСУ-ын “Soonchunhyang University Hospital” эмнэлэгт “Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтний чадавхыг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах”, Нэгдсэн эмнэлэг, Өлзийт, Адаацаг сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч нарыг ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулсан “Сувилагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-д тус тус хамрууллаа. Энэхүү сургалтаар тус эмнэлгүүдийн сувилахуйн тэнхимийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, сувилагчийн гүйцэтгэж буй үүрэг, шинэ сувилагчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар туршлага судлахаас гадна өвчтөний биеийн байдлыг үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагч мэргэжилтний хандлага, ёс зүй гэсэн сэдвүүдээр онол, практик хослуулан амжилттай суралцаж ирлээ.
Эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг чадавхижуулах гадаад сургалтанд хамрууллаа
RELATED ARTICLES