Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гишүүн орнуудтай хамтран боловсруулсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД, 2005) нь хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн буй орчинг хамгаалах, хил дамнасан болзошгүй халдварт өвчин, аюул заналаас сэргийлэх, хянаж зохицуулахад чиглэсэн гишүүн орнуудын заавал мөрдөх баримт бичиг юм.
Монгол Улс нь дээрх Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлж буй үндсэн чадавхийн хөндлөнгийн үнэлгээнд хамрагдаж байгаа ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний баг болон Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн албаны бүрэлдэхүүн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай аймагт аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлж буй үндсэн чадавхийн хөндлөнгийн үнэлгээг хийж уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн газраас аймгийн Эрүүл мэндийн салбараас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлж буй тандалт, хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээллийг, Зоонозын өвчин судлалын төвөөс Зоонозын өвчинтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр тус тус мэдээллийг хийж, үнэлгээний багийн хамтарсан хэлэлцүүлэг хийгдлээ.