Хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон зүрх судасны тогтолцооны өвчин тэр дундаа артерийн даралт ихсэлт түүний хүндрэл болох тархины харвалт, зүрхний шигдээсийн тохиолдлын тоо сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна.
Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар зүрх судасны тогтолцооны өвчлөл хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны 4 дүгээрт орж 2018 онд 10 000 хүн амд ногдох өвчлөл 542,8 байсан бол 2022 онд 10 000 хүн амд ногдох өвчлөл 973,0 болж бараг 2 дахин нэмэгдсэн байна.
Цусны даралт ихсэлтэй холбоотойгоор “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023” үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж энэ жил манай аймагт зохион байгуулагдаж байна.
Артерийн даралт ихсэлтийн оношлогоо, эмчилгээний шинэчлэн батлагдсан удирдамж заавар, харвалт шигдээсийн эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалын чиглэлээрх сургалтыг орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан чадавхжуулах бөгөөд иргэдэд артерийн даралт ихсэлт болон зөвлөгөө мэдээллийг өгч эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амьдралын зөв мэдлэг хандлагатай болгоход олон нийтийг хамруулсан томоохон нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тус аяны үйл ажиллагааны хүрээнд Улсын Шастины нэрэмжит III төв эмнэлэг, Хаанбанк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран 3 өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Аяны хүрээнд Улсын III төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, ЭШСХА эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл, Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Д.Нарантуяа, Зөвлөх эмч Н.Байгалмаа, Зөвлөх, поликлиникийн эрхлэгч, Г.Бадамцэцэг, Бөөр диализ, дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул, Харвалтын тасгийн эрхлэгч Г.Байгалмаа, мэдрэлийн эмч Н.Ренчинмаа, Хөдөлгөөн засалч Э.Сугар-Өлзий, Зүрх судасны эмч Г.Мижидсүрэн, Зүрхний шигдээсийн эмч Д.Эрдэмбилэг, Эмч Д. Нэргүй, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.Жавзандолгор, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ХБӨ-ний урьдчилан сэргийлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Бямбасүрэн, эрдэм шинжилгээний ажилтан П.Ану, Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны ажилтан Б. Ичинхорлоо, Ч.Анугоо, ХААН банкны орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх, ХААН банкны тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлагч, зураглаач зэрэг нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Үзлэгт хамрагдахаасаа өмнө аймгийн төв талбай дээр ирж цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл магадлалыг тодорхойлуулан илгээх бичгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторит очиж Улсын III төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх юм.
Үзлэг албан ёсоор өглөөний 9 цагт аймгийн Төв талбайд эхэлж 15 цагийн байдлаар нийт 827 иргэд хамрагдсан байна. 40-өөс доош насны үзлэгт 84, 40-өөс дээш насны үзлэгт 474 , эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, зөвлөгөө мэдээлэлд 135, бие бялдарын үнэлгээнд 181, нийт эмч нарын үзлэгт 269 иргэн үзүүлснээс Зүрх судас 79, Зүрхний ЭХО 32, Мэдрэл 50, сэргээн засах эмчилгээ 50, Хоол боловсруулах зам 26 иргэд тус тус хамрагдсан байна.
Эрүүл идэвхитэй амьдралын төлөө аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг иргэд та бүхнээсээ уриалж байна.