“ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” ЭРҮҮЛ МЭНДДЭЭ “ЦАГ ГАРГАЯ” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “БҮЖГЭЭР ЭРҮҮЛЖЬЕ” аяны хүрээнд бүжгийн тэмцээнийг аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, “Говийн наран” бүжгийн клуб хамтран зохион байгуулж явууллаа.
Юуны түрүүнд аяны хугацаанд өглөө бүр бүжгийн арга хэмжээнд оролцож өөрийн эрүүл мэнддээ цаг гарган ирж хамрагдсан нийт оролцогчдодоо ТАЛАРХАЛ илэрхийлье.
Тэмцээнд Дундговь-Ус ОНӨҮГазар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Газар хөдлөлтийг судлах төв, Нэгдсэн эмнэлэг, Дундговь аймаг дахь Төрийн Аудитын газар, 3-р цэцэрлэг, 8-р цэцэрлэг, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Мөнхдэлгэр эмнэлэг, Амьдралын зөв хэвшилтэй иргэдийн клуб, “Говийн наран” бүжгийн клуб, Аясал ХХК, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, Ахмадын хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл 21 хос бүжигчин оролцов.
Тэмцээний 1-р байрт Л.Оюун, н.Энхтуяа, 2-р байрт н.Энхжаргал, н.Удвал, 3 дугаар байрт Р.Мөнхдалай, Д.Дэнсмаа, тусгай байрт З.Алимцэцэг, н.Батчимэг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.