Saturday, November 23, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛАймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2023 оны 04-р сарын 14-ны...

Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2023 оны 04-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нийт 60 хүн оролцон амжилттай зохион байгуулагдлаа.Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хэрэгжиж буй хууль эрхзүйн талаар Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал сэдвээр Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл анхаарах асуудлын талаар Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Саруулцэцэг, Эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэх хяналт шалгалт, эрхзүйн талаар Хяналтын хэлтсийн дарга А.Нарантуяа, эрүүл мэндийн салбарын 2022 оны санхүүгийн талаарх мэдээллийг нягтлан бодогч Т.Одонцэцэг, Эрүүл мэндийн байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны талаар мэдээллийг хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн П.Оюунчимэг, сумдын эрүүл мэндийн төв аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллахад анхаарах асуудлын талаар Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт нар мэдээлэл хийж цаашид нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлынхаа талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Зөвлөгөөнд Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлага”, Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх жилийн хүрээнд хийгдсэн сайн туршлагын талаар” төвийн дарга нар мэдээлэл хийж, бусад сум, өрхийн эрүүл мэндийн төвүүддээ туршлага хуваалцлаа. Мөн “Зүрхээ дулаан байлгая” харилцаа хандлагын сургалтыг Хувь хүний хөгжлийн төвийн сургагч багш М.Санжаасүрэн, Албан бичгийн стандартын талаарх сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн дарга Г.Уранбайгаль, Дислипидемийн эмчилгээнд статинийг оновчтой сонгох нь сэдвээр Гедион Рихтерийн эмч төлөөлөгч Г.Болортуяа нар сургалт мэдээлэл хийлээ. 2022оны ажлын амжилтаараа санаачлагатай сайн ажилласан Өндөршил, Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн хамт олныг шагнаж урамшууллаа.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments