Sunday, November 17, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ“Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн нээлт болон “Эрчүүдээ...

“Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн нээлт болон “Эрчүүдээ хайрлая” уулзалтыг зохион байгууллаа

Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөл, нас баралтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах хүрээнд аймгийн Эрүүл мэндийн салбар 2023 онд “Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаж өнөөдөр зорилтот жилийн нээлтээ “Эрчүүдээ хайрлая” сэдэвт уулзалтаар эхлүүллээ.

Энэхүү “Эрчүүдээ хайрлая” уулзалтыг аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын газартаа хамтран зохион байгуулж аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид болон иргэд нийт 200 гаруй эрэгтэйчүүдэд нээлттэй хийлээ.

Уулзалтад Эрүүл мэндийн газраас “Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн танилцуулга, “Эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, эрчүүдэд зонхилон тохиолдож буй өвчлөл, түүний шалтгаан эрсдэлт хүчин зүйлс” сэдвүүдээр илтгэл мэдээллүүд хийгдэж, урилгаар “Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв” ТББ-ын тэргүүн, гэр бүл судлаач Ж.Баясгалан “Монгол эр хүн” сэдвээр лекц уншлаа.

Мөн уулзалтад оролцогч эрчүүдэд аймгийн Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын болон Өлзийтмандал, Боржигонмандал өрхийн эрүүл мэндийн төвүүд нь амьдралын зөв дадал хэвшлүүдийн талаарх эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл бүхий гарын авлагыг сурталчилан тараалаа

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments