Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн санаачлагаар “Хүүхэд, нярайн мэс заслын зонхилон тохиолдох эмгэг”-ийн талаарх мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор орон нутагтаа мэс засал, үзлэг зөвлөгөө, онол практик, лекц семинар хосолсон 1,5 багц цагийн сургалт энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулагдав.Сургалтанд Сум,Өрхийн эрүүл мэндийн төвүүд , Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар ,Говь-Сүмбэр аймгийн мэс засал хагалгааны баг оролцов. Тус сургалтанд нийт 113 эмч, сувилагч нар хамрагдаж 82 хүүхдэд үзлэг оношлогоо, зөвлөгөө өглөө. Мөн 15 хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүллээ
ЭХЭМҮТөвийн хүүхдийн эмнэлгийн хүүхэд нярайн мэс заслын баг, скайтел групптэй хамтран Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
RELATED ARTICLES