Өглөө бүр зохион байгуулагдаж буй “Эрүүл Монгол Хүн” өглөөний дасгал, шугаман бүжгийн арга хэмжээ аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд өглөө бүр 07.00-08.00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.
Энэхүү өглөө бүрийн арга хэмжээг зохион байгуулагчдын хамт хувиарын дагуу 1 байгууллага хариуцан ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 10-нд аймгийн Статистикийн хэлтэс хамтран ажиллаж өглөөний дасгал хөдөлгөөнийг удирдан явуулж байгаа “Говийн наран” бүжгийн клубийн багш Б.Наранхүү болон тус арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж буй 2 өндөр настанд “Статистикийн салбарын 100 жил”-ийн ойн гарын бэлэг гардуулж, оролцогчдод витамин үрэл тараалаа.
Мөн иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэн бие бялдраа эрүүлжүүлэн чийрэгжүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар бүх Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг 07.00-08.00 цагийн хооронд иргэдэд зориулан ажиллуулахаар болсон бөгөөд иргэд гэртээ ойр байрлах заалуудад очиж дасгал хөдөлгөөнд хамрагдах боломжтой юм..
Иймд иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд та бүхнийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэн эрүүл мэндээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.