Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасгаас Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулахдаа хууль, эрх зүйн үндэслэлтэй стандартын дагуу зохион бүрдүүлэх, ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх талаар Архивын тасгийн дарга Т.Уранбайгаль сургалт орсон юм. Сургалтад танхим болон цахимаар сумд, төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн 52 ажилтныг хамруулав.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвабаатар цаашид төрийн албаны албан бичгийн сатандартыг чанд сахин мөрдөх шаардлагатайг онцолсон юм.