Sunday, September 8, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛНҮБ-ын хүүхдийн сангийн ажлын хэсэг ажиллав

НҮБ-ын хүүхдийн сангийн ажлын хэсэг ажиллав

НҮБ-ын Хүүхдийн сангийн тус аймаг хариуцсан мэргэжилтэн Цэрэннадмидаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллав.

Ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга нартай уулзан, аймгийн Засаг даргатай хамтран баталсан 2024-2025 оны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулж, харилцан ярилцлаа. Энэ үеэр төлөвлөгөөнд тусгагдсан төсөв нь тодорхой болсон ажлуудын саналыг хүргүүлэн гурван сарын дотор ажлыг зохион байгуулж, тайланг хүргүүлж байхыг онцолсон юм.

Мөн төслөөс санхүүжүүлэх байсан ЧИП багцын санхүүжилт зудын нөхцөл байдлын улмаас санхүүжүүлэх боломжгүй болсон тул аймгийн төсөвт тусгагдсан асуудлыг зохион байгуулахыг чиглэл болголоо.

Түүнчлэн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, санхүүгийн чиглэлээр холбогдох байгууллага, ажилтантай уулзаж, нөхцөл байдал, төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудаар санал асуулга аван, цаашид хийх ажлын талаар санал солилцсон байна.

Тус ажлын хэсэг Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, холбогдох ажилтнуудтай уулзаж, зуны гэр цэцэрлэг, сургуулийн бэлтгэл ажилтай танилцжээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments