Friday, October 18, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ"Их өргөө Ротари" клубын MENTAL HEALTH PROJECT & MIND FREE PROJECT төсөл...

“Их өргөө Ротари” клубын MENTAL HEALTH PROJECT & MIND FREE PROJECT төсөл хэрэгжиж эхэллээ

MENTAL HEALTH PROJECT төслийн зорилго эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн телемедицины үйлчилгээг нэвтрүүлэх юм.

“Их өргөө Ротари” клуб НҮТББ-н ерөнхийлөгч Г.Уянгаа нийгмийн хариуцлагын хүрээнд ASUS Health Hub Max телемидицины тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэдалай болон Цагаандэлгэр суманд хандивлаж, цаашид хамтран ажиллах ойлголцлын бичигт харилцан гарын үсэг зурж, төсөл хөтөлбөр дээр хамтарч ажиллах талаар санал солилцон тоног төхөөрөмжийн ажиллагааны сургалт зааварчилгааг өглөө.

• Хүртээмжтэй, тогтвортой телемедицины үйлчилгээг бий болгох

• Байршил харгалзахгүй чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх

• Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд шинэ технологийг ашиглах

• Зайнаас хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг олгох

• Телемедицины үйлчилгээгээр дамжуулан иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх юм.

MIND FREE PROJECT төсөл Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-н Эрдмийн далай цогцолбор сургууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-н Говийн Ирээдүй цогцолбор сургууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-н Мандал сургууль, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБ-н сургуулийн 7-12 ангийн нийт 2112 сурагчдад сорил хийгдэж цаашид тус сургуулийн сэтгэлзүйч нарийг сургалтад хамруулж сэтгэлзүйн зөвөлгөө сэтгэлзүйн боловсролыг нэмэгдүүлэх юм.

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ

• Өсвөр насны хүүхдүүдийн тулгамдаж буй сэтгэл зүйн асуудал, тэр дундаа донтолтын асуудлыг илрүүлж, тусламж үзүүлэх, тусламж эрэн хайх сэдлийг багаас нь зааж өгөх.

• Эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарын сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх.

• Сэтгэл зүйч, эмч нарыг чадвартай боловсон хүчин болгоход бэлтгэх, мэргэжлийн түвшинд сэтгэл зүйн анхан шатны тусламжийг хүргэдэг болгох

• Анхан шатны хүүхдийн сэтгэл зүйн тусламжын гарын авлагыг бэлтгэх, хангах

Ерөнхий боловсролийн нийт 7 дугаар ангийн 360 сурагчдад аюул ослын үед ажиллуулах дуут дохио бэлэглэв.

Дуу хуур өв соёлын өлгий болсон Дундговь нутгийн минь ирээдүй болсон бяцхан үрсэд эрүүл энх эсэн мэнд өсөхөд тусламж үзүүлж, ард иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд туслан дэмжсэн “Их Өргөө Ротари” клубын хамт олонд талархал илэрхийлье.

Дундговь аймгийн эрүүл мэндийн газар

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments