Thursday, November 21, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛНийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн нээлт боллоо

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн нээлт боллоо

Эрүүл мэндийн яамнаас 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон зарласан бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт улс, орон даяар нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн салбараас нээлтийн үйл ажиллагааг Г.Чагдаржавын талбайд иргэд, албан байгууллага аж ахуй нэгжүүдэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулж явууллаа.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газрын харъяа хэлтэс, агентлагын дарга нар, ажилтан албан хаагчид, иргэд хамрагдан оролцлоо.

Арга хэмжээний нээлтэнд Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг хэрэгжүүлэхэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтан, албан хаагч бүрийн үүрэг оролцоо чухал бөгөөд хүн бүр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, үүргээ ухамсарлах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж хамтын ажиллагааг ханган ажиллах нь чухал гэдгийг онцлон, хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжүүд өөрсдийн болон ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих, орчин нөхцлийг бүрдүүлэх, гэр бүл, хамт олны дунд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход онцгойлон анхаарч төлөвшлийг бий болгож үр дүнг тооцох, хүн бүр амьдралын зөв дадал хэвшилтэй байхын зэрэгцээ нийгэм, орчин бусдадаа эерэг нөлөө үзүүлэгч байхыг уриалав.

Нээлтийн арга хэмжээний үеэр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдэд зориулсан эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааг явуулж, биеийн жин болон артерын даралтыг хэмжиж хүн тус бүрт тохирох зөвлөгөө, зөвлөмжийг өгч, хамтдаа “ТҮМЭН” дасгалыг хийлээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments