Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Монголын жорлонгийн ууган холбоо ГҮТББ хамтран нүхэн жорлонгийн өнөөгийн нөхцөл байдал, сөрөг үр дагавар, байгальд ээлтэй эко жорлон, ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээлэл, иргэдийн эрүүл мэндийн болон эрүүл аюулгүй орчны мэдлэгийг дээшлүүлэх, айл өрх, албан байгууллагын байгальд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор сургалт, үзэсгэлэн нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд “Нүхэн жорлон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?” мэдээллийг өгч, 6 төрлийн 300 ширхэг гарын авлагыг тараалаа.