Friday, November 15, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ“Сувилагч танаараа бахархъя-2024”

“Сувилагч танаараа бахархъя-2024”

Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор ”Сувилагч танаараа бахархъя-2024” хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотноо 2024-05-13 өдөр зохион байгуулагдаж Дундговь аймгаас 40 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.

Уг арга хэмжээнд Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого–Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож.

1. “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”,

2. “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл”

3. “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”

4. “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл” гэсэн сэдвээр 4 хуваагдан хэлэлцүүлэг, мэдээлэл сонсож санал бодлоо хуваалцлаа.

Цаашид эрүүл мэндийн салбарт эмч, сувилагчийн харьцааг нэмэгдүүлэх, шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэх, сувилагч мэргэжлийн үнэлэмжийг өргөх болон “Эрүүл монгол хүн”-ий төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments