Олон улсын сувилагч тусгай мэргэжилтний баярыг 2024 оны 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үеэр Сувилагч тусгай мэргэжилнүүдийн дунд онол практикын бага хурал,спортын тэмцээн,баярын хурал зэрэг арга хэмжээнүүд зохион байгууллаа.
Баярын хурлыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс нээж илтгэл тавьж, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Энхзоригт нар баяр хүргэн үг хэллээ. “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театерын уран бүтээлч хүүхдүүд болон Нэгдсэн эмнэлгийн эмч нар баярын хүндэтгэлийн концертонд ая дуугаа өргөн барилаа.
Ажил хөдөлмөр,амжилт бүтээлээр шалгарсан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнгүүдэд Төрийн болон Засгийн газрын шагнал, аймаг,сумын Засаг даргын болон бусад шагналаар шагнагдлаа.
“Алтан гадас” одонгоор
1. Ц. Цэвээн-Эрүүл мэндийн газрын ахмад ажилтан
2. Д. Чагцал- Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч
3. Д. Оюунбат- Нэгдсэн эмнэлгийн статитситкч бага эмч
“Хөдөлмөрийн хүндэт” медалиар
1. П. Болормаа-Уламжлалт анагаах Ухааны Нэгдсэн эмнэлгийн бариа заслын бага эмч
Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр
1. З.Чимгээ -Эрүүл мэндийн газрын ахмад ажилтан бага эмч
2. Ц. Бүдсүрэн Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч
3. Б. Цэвэлмаа – Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
4. Н.Анхчимэг – Сайхан-Овоо сумын эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан
5. Б.Нандинцэцэг – Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний сувилагч
6. Б. Нэргүй Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын сувилагч
7. Х. Отгончимэг – Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төвийн сувилагч
8. Б.Уянга -Говь-Угтаал сумын эрүүл мэндийн төвийн сувилагч
9. Г. Отгонбаяр – Нэгдсэн эмнэлгийн Рентген техникч
10. Б.Энхзул – Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн сувилагч
11. Б. Гансүрэн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн сувилагч
“Аймгийн хүндэт иргэн”-ээр
1. А. Алтанчимэг-Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх баригч
Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
1. Б. Ууганбаяр – Нэгдсэн эмнэлгийн дүн бүртгэгч бага эмч
2. Н. Долгормаа –Нэгдсэн эмнэлгийн сувилагч
3. Д.Мөнххишиг – Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг” – аар:
1. С. Болортуяа -Дэрэн сумын эрүүл мэндийн төвийн лаборант
2. Г. Сувд-Эрдэнэ -Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч
3. Б. Юмзав -Нэгдсэн эмнэлгийн эх баригч
4. Ц. Эрдэнэбямба -Нэгдсэн эмнэлгийн сувилагч
5. Б.Азжаргал – Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч
6. Б. Дэжид – Гурвансайхан сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч
7. Б.Болдмаа Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвийн Вакцинатор сувилагч
Сайнцагаан сумын Засаг даргын “Жуух бичиг” –аар:
1. Ц. Энхмаа – Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч
2. Т. Жамбалдорж – Нэгдсэн эмнэлгийн рентген техникч
3. О.Номинцэцэг – Нэгдсэн эмнэлгийн нүүр амны сувилагч
4. Г. Буяндэлгэр – Нэгдсэн эмнэлгийн сувилагч
5. Б.Бямбацэцэг – Нэгдсэн эмнэлгийн эх баригч
6. Т. Оюунтуяа – Нэгдсэн эмнэлгийн эх баригч
7. Ю.Ууганцэрэн Нэгдсэн эмнэлгийн сувилагч
Монголын сувилагчийн нийгэмлгийн шагнал “Ард түмний талархал хүлээсэн гавьяат” –аар
1. Н.Амаржаргал Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын сувилагч
Монголын сувилагчийн нийгэмлэгийн “Жуух” – аар
2. Цэрэндолгор Нэгдсэн эмнэлгийн халдварт сүрьеэгийн тасгийн сувилагч
3. Б.Батсүрэн-Яаралтай тусламжийн сувилагч
4. Ө.Сугар -Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн сувилагч
Ард түмний талархал хүлээсэн сувилагч “ Өргөмжлөл” – өөр:
1. С.Мөнхсүрэн – Яаралтай тусламж мэдээгүйжлийн сувилагч
2. Б.Цэрэндулам Яаралтай тусламжийн сувилагч
Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”-аар
1. Б.Энхцэцэг Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч нар тус тус шагнагдлаа.