“Энэ жилдээ-Эрүүл жиндээ 2” аяны хүрээнд “Байгууллагын залуучуудын зөвлөл”-өөс байгууллагын ажилчдын дунд “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ 21 ХОНОГИЙН БОЛЗОЛТ УРАЛДААН” зарлаж өнөөдөр дүнгээ гаргалаа. Тус аяны хүрээнд хичээл зүтгэл гарган идэвхитэй оролцож, эрүүл зөв хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг амьдралын зөв дадал хэвшил болгон, бусдад сайн туршлагыг хуваалцаж, бие бялдрын хөгжлийн үзүүлэлтүүдийг сайжруулсан албан хаагчдад Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө. Нэгдүгээр байрыг Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Ширчмаа, хоёрдугаар байрыг Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат, гуравдугаар байрыг Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэнчунт, тусгай байрыг Удирдлага төлөвлөлт санхүүүгийн хэлтсийн албан хаагч И.Ариунаа нар тус тус эзэллээ. Мөн аяны хүрээнд гарсан үр дүнгийн талаар Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Загдсүрэн нийт албан хаагчдад мэдээлэл хийлээ.
Та бүхэнд баяр хүргэж улам их амжилт хүсье.