Saturday, November 16, 2024
HomeUncategorizedЯпоны зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нар дундговь аймагт ажиллав

Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нар дундговь аймагт ажиллав

“Heart saving project” ашгийн бус байгууллага нь 2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн сайн дурын эмчилгээний баг бөгөөд Монгол улсад 23 дахь жилдээ ажиллаж, хот, хөдөөгийн нийт 8595 хүүхдэд оношилгоо хийн, 822 үйлчлүүлэгчдэд судсан дотуурх зүрхний эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.

Тус байгууллага нь 2012 онд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг оношилгоо хийж, нийт 89 хүүхдийг хамруулан, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгсөн төдийгүй дэмжлэг үзүүлсэн юм.

Энэ оны хөдөө, орон нутагт хийх үйлчилгээгээр Дундговь аймгийг сонгон, өөрсдийн санхүүжилтээр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д үзлэг оношилгоо хийж байгаа юм.

Дундговь нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд өөрсдийн үнэтэй цаг хугацаа, мэдлэг мэргэжил, ур чадвар, туршлагаа зориулан ажиллаж буй Япон улсын зүрх, судасны эмгэг согогийн нарийн мэргэжлийн эмч нар, мөн ЭХЭМҮТ-ийн эмч, орчуулагч, баг хамт олонд талархал илэрхийлье.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments