2024 оны “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хувь хүн, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Архи үгүй амьдрал-Аз жаргал” аяныг 2024 оны 1-7 дугаар сарын хугацаанд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжилтний баг, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар хамтран “Та татгалз-Бид дэмжье” сэдэвт зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээгээр архийг хэтрүүлэн хэрэглэдэг иргэдэд тусгайлсан хөтөлбөрийн дагуу “Архи, согтууруулах ундаа, хүний биед үзүүлэх хор нөлөө, мэргэжлийн эмчийн хяналтанд хийгдэж буй архины ходлого тайлах, архинд донтох эмгэгийн эмчилгээний талаарх мэдээлэл, “Говин хийморь” АА бүлгийн ухаарлын яриа таниулга, “Хувь хүн өөрийгөө олох нь” сэдэвт хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт мэдээлэл өгч Сайнцагаан сумын 22 иргэнийг хамрууллаа.