Thursday, November 21, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛОрон нутгаас суралцаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад...

Орон нутгаас суралцаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад томилогдон ажиллалаа

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, цаашдаа хаваржилт хатуу байгаа энэ хүнд цаг үед малчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг хяналт хийх, эмч дутагдалтай сумдад хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМС-ын 2024 оны А/83 тоот тушаалаар орон нутгаас мэргэжлийн төвүүдэд нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч нарыг 45 хоногийн хугацаатай сумдад томилон ажиллуулж байна.

Дундговь аймагт нарийн мэргэжлийн 7 эмч ажиллахаар томилогдон ирсэн.

Эмч дутагдалтай Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Хулд, Адаацаг сумдад 7 эмчийг томилж, Эрүүл мэндийн газрын удирдлагууд хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments