Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс Бүгд найрамдах Солонгос улсад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны богино хугацааны гадаад сургалтанд хамрагдсан талаарх мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, вакцинатор сувилагч нарт “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоол”-ыг танилцууллаа.
Мөн “Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх болон, хүүхдийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх” тухай мэдээлэл хүргэхийн зэрэгцээ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой цаашид анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.