Аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалга гаргах тухай” А/02 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэндийн газрын хамт олон 2024 оны 01 сарын 17-ны өдөр Монгол үндэсний өв соёл, бахархал болсон дээл хувцасаа өмсөж ажиллав.
Мөн энэ өдрөөс байгууллагын Монгол хэл, бичгийн зөвлөлөөс 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Эрүүл мэндийн газрын даргаар батлуулсны дагуу “ДУРАЙТАЛ БИЧЬЕ-ДУРЖИГНАТАЛ УНШЪЯ” сэдэвт аяныг эхлүүллээ.
Тус аяны хүрээнд байгууллагын албан хаагчдын дунд цэвэр, сайхан бичигтэн, түргэн уншлагын аварга зэргийг тодруулах юм.