Эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтэн ажилчдын цахим хөгжлийг дэмжих 4 багц хууль болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн мэдлэг олгох сургалтыг Цахим хөгжил харилцаа холбооны яам, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран цахимаар зохион байгууллаа. Сургалтанд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, 15 сум, 2 өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 89 эмч, мэргэжилтэнгүүд хамрагдлаа.
Цахим хөгжлийг дэмжих 4 багц хуулийн сургалтыг цахимаар зохион байгууллаа
RELATED ARTICLES