Saturday, November 23, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛСургалт зохион байгуулагдлаа

Сургалт зохион байгуулагдлаа

Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт аяны хүрээнд “Стресс менежмент”, “Архи, тамхины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг “Ногоон хүрээлэнгийн багш нар” төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр аймгийн Засаг даргын тамгын газрын “Говь” танхимд зохион байгуулж явууллаа.

Сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, анагаах ухааны доктор Т.Ганцэцэг удирдан явуулав.

Сургалтанд төрийн болон төрийн бус 27 байгууллагын болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 128 хүн хамрагдаж сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалж стресс бухимдалд өртөхгүй байх, архи, тамхины хортой хэрэглээнээс татгалзах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олж авлаа.

Хамтран ажилласан аймгийн Засаг даргын тамгын газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ногоон хүрээлэнгийн багш нар” төрийн бус байгууллага сургалтанд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэддээ талархал илэрхийлье.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments