Saturday, November 23, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛОлон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан онол практикийн  бага хурлыг зохион...

Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан онол практикийн  бага хурлыг зохион байгууллаа

“БИДНИЙ СУВИЛАГЧ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” уриан дор олон улсын сувилагчдын өдрийг угтан орон нутгийн сувилагч, тусгай мэргэжилтэн нарын дунд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Шилдэг илтгэл шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж хэлтсийн дарга Л.Ганбат удирдан явуулж, шүүгчээр Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нямтогтох, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ж.Энхжаргал, Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Н.Мөнхчимэг нар ажиллалаа. Нийт 5 илтгэл оролцсоноос тэргүүн байранд Нэгдсэн эмнэлэг сувилагч Б.Энхмандал, Г.Байгалмаа нарын “Сувилгааны түүх хөтлөлт нь сувилагчийн ажлын ачаалалд хэрхэн нөлөөлж байгааг судлах нь сэдэвт илтгэл, хоёрдугаар байранд Нэгдсэн эмнэлэг эх баригч А.Алтанчимэг, Б.Бямбацэцэг, сувилагч Д.Саранцэцэг, Т.Мягмаржав нарын “Дундговь аймгийн эмнэлгийн ажилчдын дунд нойрны хямрал үүссэн шалтгаан ба эрсдэл” сэдэвт илтгэл, гуравдугаар байранд Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Батсүрэн “Сувилагч мэргэжилтний мэргэжлийн хомсдолд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох нь”сэдэвт илтгэл шалгарлаа.

Нийт эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нартаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments