Sunday, November 17, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааны нээлт боллоо

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааны нээлт боллоо

 Улсын хэмжээнд “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж байгаа ба орон нутагт тус аяны нээлтийг аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, “Шонхор фитнесс” клуб хамтран 3 дугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт хийлээ. Дэлхий нийтэд жил бүр 41 сая хүн халдварт бус өвчний улмаас нас барж байгаа ба энэ нь нийт нас баралтын 74%-ийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд нийт нас баралтын тоо 52 сая-д хүрэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцоолж гаргаад байна. Халдварт бус өвчнийг үүсгэж буй анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол бөгөөд эдгээр нь цаашид илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт зэрэг завсрын эрсдэлт хүчин зүйлсийг бий болгож улмаар өвчлөл, нас баралтад хүргэдэг байна. Монгол улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг боловсролыг тасралтгүй олгож, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү бодлого чиглэлийн хүрээнд манай аймаг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийг дэмжих төвийг тус тус байгуулах, “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ыг нэмэгдүүлж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг тогтмол дээшлүүлж, хүн амыг жил бүр урьдчилан сэргийлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 2023 оныг аймгийн Эрүүл мэндийн салбар “Амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жил болгон зарлалаа. “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Эрдэнэ-Очир нээн үг хэлж, нээлтийн үгэндээ “Манай аймаг хүн амын дундаж наслалтаараа улсдаа тэргүүлдэг нь Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, орон нутгийн иргэдийн сэтгэл зүй тайван байдал болон жилээс жилд эрүүл мэнддээ тавих анхаарал нэмэгдсэн, хүн амын нас баралт, хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа зэрэг ажлуудын үр дүн, ололттой тал ба цаашид иргэдийнхээ эрүүл мэндийг улам сайжруулж, хамгаалах, дэмжих, чанартай амьдруулахад бүхий л талаараа анхаарах хэрэгтэй байгааг онцлон бүх нийтээрээ өөрсдийн эрүүл мэндийн мэдлэгээ, амьдралын зөв хэв маяг хандлагаа, эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжлийн хүмүүсийн өгч буй зөвлөгөөг ажил, амьдралдаа хэрэгжүүлж, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгохыг уриаллаа. Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн салбараас иргэдийн идэвхитэй хөдөлгөөнийг дэмжиж “Бүжгээр эрүүлжье аян”, “Өглөөний дасгал, алхалт”, “Ажлын байрны дасгал хөдөлгөөн”, “Бүх нийтийн марафон гүйлт-2023”, “Унадаг дугуй унах хөдөлгөөн”, “Явган аялал” зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг танилцуулж, гэр бүлээрээ, хамт олноороо, байгууллагаараа, бүх нийтээрээ “энэ жилдээ эрүүл жинтэй” болж эрүүл мэндээ дэмжихийг мөн уриаллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анаагах ухааны Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Сайнцагаан сумын болон Өлзийтмандал, Божригонмандал өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож иргэдийн биеийн жин, өндөрийг хэмжин биеийн жингийн индек (БЖИ)-г тодорхойлон тухайн хүнд байвал зохих жинг БЖИ-н хүснэгтээр тайлбарлаж, бууруулах ёстой илүүдэл жинг тооцоолон өгч идэвхитэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын зөвлөгөөг өгч, бэлтгэсэн гарын авлагуудыг сурталчилан тарааж ажиллалаа. Нээлтийн үйл ажиллагаанд оролцогчд иргэдэд “Шонхор фитнесс” клубын Отгонбаяр багш бие сэргээх, сунгалтын болон идэвхтэй дасгал хөдөлгөөнийг зааж хийлгэлээ.

БҮХ НИЙТЭЭРЭЭ “ЭНЭ ЖИЛДЭЭ ЭРҮҮЛ

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments