Sunday, November 17, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛДэлхийн банкны мэргэжилтнүүд Дундговь аймагт ажиллалаа

Дэлхийн банкны мэргэжилтнүүд Дундговь аймагт ажиллалаа

“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд тус аймагт ковид цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ажил, төслөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн ашиглалт, ковид цар тахлын вакцинжуулалт, ковидын цар тахалтай тэмцсэн сургамж, туршлагатай танилцах, одоо ковидын халдварын дараах үед хэрхэн хамтран ажиллах талаар орон нутгийн удирдлага, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын санал авах, хэргэцээг тодорхойлох зорилготой Дэлхийн банкны Вашингтоноос ирсэн төлөөлөгчөөр ахлуулсан баг 2023 оны 02 сарын 02-ний өдөр тус аймагт ажиллалаа. Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс нар ковид цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ажил, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгч, орон нутагт цар цахалтай тэмцэхэд гарч байсан хүндрэл бэрхшээл, ололт амжилт, сургамжийн талаар төслийн багийнхантай санал солилцов. Төслийн баг аймгийн нэгдсэн эмнэлэг, Луус сумын Эрүүл мэндийн төв дээр ажиллаж Дэлхийн банкны санхүүжилтээр нийлэгдсэн тоног төхөөрмжтэй газар дээр нь танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзалт ярилцлага хийлээ.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments