Saturday, November 16, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛСургагч багш бэлтгэх төвийн бүсийн сургалт зохион байгуулагдаж байна

Сургагч багш бэлтгэх төвийн бүсийн сургалт зохион байгуулагдаж байна

ЭХЭМҮТөвөөс “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” үйлчилгээг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэх бүсчилсэн сургалт 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 02-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтанд Төв, Дорноговь, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн нийт 30 эмч, мэргэжилтэн мэдлэгээ дээшлүүлж, ур чадвараа сайжруулан СУРГАГЧ БАГШ-аар бэлтгэгдэж байна.

Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн гол зорилго нь нэг ч нярайг орхигдуулахгүйгээр дулаан байлгаж, ангир уургийг амлуулах нь хүүхдийн дархлааг сайжруулж, халдвараас сэргийлэх, эрүүл чийрэг өсөлтийг хангах хамгийн өртөг багатай, үр дүнтэй арга юм. Энэхүү нотолгоонд суурилсан тусламжийг хэрэгжүүлэн ажилласнаар нярайн эндэгдлийг бууруулаад зогсохгүй сэргийлж болох хүүхдийн эндэгдлийг бууруулах ач холбогдолтой арга юм гэдгийг судалгааны үр дүнгүүд нотолсоор байгаа билээ. Манай аймгийн хувьд 2021 оны байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 92.3 хувийг нялхсын эндэгдэл, үүний 50 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа ба 57.1 хувийг нярайн эрт үеийн эндэгдэл эзэлж байгаа хэдий ч улсын дунджаас 19.4 хувиар доогуур үзүүлэлттэй байна.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments