“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” чиглэлээр 2022 онд Эрүүл мэндийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 900 сая төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэгдэхээс эхний ээлжинд Адаацаг суманд биохимийн бүрэн автомат анализатор, Боржигонмандал өрхийн эрүүл мэндийн төв, Өлзийт, Луус Дэлгэрхангай сумдын эрүүл мэндийн төвд биохимийн хагас автомат анализатор, Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Өлзийт, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдын эрүүл мэндийн төвд гематологийн 3 партын анализатор, Эрүүл мэндийн газарт алсын зайн сургалтын иж бүрэн кабинетийн тоног төхөөрөмж, Зоонозын өвчин судлалын төвд элиза уншигч, гүн хөлдөөгч зэрэг нийт 169,7 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмжийг тендерт шалгарсан “Баянгол мед” ХХК-аас хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн газар, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжийн хангалт хийгдлээ
RELATED ARTICLES