Saturday, November 16, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалт зохион байгууллагдаж байна

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сургалт зохион байгууллагдаж байна

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн хүрээнд ЭМЯ, ЭМХТ, ДЭМБ хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 06-р сарын 30-ны өдөр манай аймагт зохион байгуулж байна.

Сургалтаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийг чадвахжуулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаар хичээлүүд заах юм. Сургалтанд Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 60 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments