“СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” идэвхитэй илрүүлэг үзлэгийг 2022 оны 6 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Дэлгэрцогт суманд зохион байгуулж, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 197, цээжний рентген оношилгоонд 188, халдвар илрүүлэх шинжилгээнд 175 хүнийг тус тус хамрууллаа. Дэлгэрцогт сумын хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд сүрьеэгийн өвчлөлийн 7 тохиолдол бүртгэгдсэн ба үүний дотор эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол багагүй гарч анхаарал татаж байгаа сум юм.
СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ХҮН БҮР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙДАГ ТУЛ ИРГЭН БҮР ЖИЛ ТУТАМД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХАМРАГДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА