Sunday, November 17, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛЭрдэнэдалай суманд “сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэгийг зохион байгууллаа

Эрдэнэдалай суманд “сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сүрьеэгийн идэвхитэй илрүүлэг үзлэгийг зохион байгууллаа

Аймгийн хэмжээнд хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт өвчний дунд сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах хүрээнд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн хөгжлийн төлөвлөгөө болон Эрүүл мэндийн газар, Эрдэнэдалай сумын ЗДТГ-ын энэ онд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө”-нд тус тус тусгагдсаны дагуу Эрдэнэдалай суманд 2022 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд “СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” идэвхитэй илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 264, цээжний рентген оношилгоонд 207, халдвар илрүүлэх шинжилгээнд 252 хүнийг тус тус хамрууллаа. Эрдэнэдалай сумын хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд сүрьеэгийн 12 өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн ба сүрьеэгийн өвчлөл өндөр сумдын нэг юм.

СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ХҮН БҮР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙДАГ ТУЛ ИРГЭН БҮР ЖИЛ ТУТАМД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХАМРАГДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮНЙ ТӨЛӨӨ ХАМТДАА

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments