Saturday, November 16, 2024
HomeUncategorizedДундговь аймагт  " эрүүл мэндийг дэмжих төв" нээлтээ хийлээ.

Дундговь аймагт  ” эрүүл мэндийг дэмжих төв” нээлтээ хийлээ.

2022 оны 05-р сарын 16-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн харъяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс болон Эрүүл мэндийн газар хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.

Эрүүл мэндийн дэмжих төвд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар үйлчилгээг хийж, ясны сийрэгжилтийг оношлох аппарат, шүдний тоног төхөөрөмж, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат, дижитал рентген аппарат, зүрхний бичлэгийн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг нийт  1.1  тэрбум төгрөгийн өртөг бүхий өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангасан байна.

 “Эрүүл мэндийн дэмжих төв” нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой боллоо.

18-аас дээш насны иргэд Эрүүл мэндийг дэмжих төвд эрт илрүүлэг үзлэг, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments