Saturday, November 23, 2024
HomeМЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛХийн дасгалын сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Хийн дасгалын сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Мандалговь хотод 2022 оны 4 сарын 23-наас 27-ны өдрүүдэд “Биеийг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх хийн дасгал”-ын сургагч багш бэлтгэх 5 хоногийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтын сургагч багшаар ажилласан Монголын хийн дасгалын холбооны тэргүүн Х.Оюунбилэг, багш Д.Нарангэрэл нартаа гүн талархал илэрхийлье.

Мөн хамтран ажилласан УАУНЭмнэлэг, ГБХЗХГазар, БТСГазар, Политехник коллежийн хамт олондоо ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэхүү 5 хоногийн сургалтанд сурах идэвх, хичээл зүтгэлтэй, санаачлагатай оролцож амжилттай суралцсан суралцагч нартаа Дундговь нутагтаа хийн дасгалыг түгээн дэлгэрүүлж хүн ардыг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн чийрэгжүүлэх гэгээн үйлсэд нь өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм Дундговьчууд та бүхнийг биеийг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх хийн дасгалаар хичээллэхийг уриалж байна.

“Хийн дасгал” нь бүх насны хүмүүс хийж болох хүний биеийн бүх булчин, шөрмөс, үеийг хөдөлгөөнд оруулдаг, махбодыг эрүүл чийрэг болгож, өвчнөөс урьдчилан сэргийлэх, урт наслуулах ач холбогдолтой дасгал юм.

Next article
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Most Popular

Recent Comments