ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2022.04.25
Тендер шалгаруулалтын нэр: Дундговь аймгийн сумдын эрүүл мэндийн төвд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: ДУГАЭМГ/202202001

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос аймгийн сумдын эрүүл мэндийн төвд эм, эмнэлгийн хэрэгсэл –ыг нийлүүлэх тухай цахимаар тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 Борлуулалтын хэмжээ: 2021 оны жилийн дундаж борлуулалтын орлого нь оролцож буй нийт багцын төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байна.
 Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх
 Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 1 жил буюу 2021 он
 Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2020,2021 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй нийлүүлэлтийн нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт, нийлүүлэлтийн гэрээ, бараа хүлээлцсэн актны хуулбарыг ирүүлэх
• Цахим тендерт оролцогч нь оролцож буй багцынхаа нийт төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар тендерийн баталгаа гаргуулна.
• Тендерт оролцогч гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгнө.
• Тендерийг 2020 оны 05-р сарын 25-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 05-р сарын 25-ний өдрийн, 14 цаг 30 минутад Эрүүл мэндийн газрын 105 тоот хурлын өрөөнд нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно. Жич: багц 4,13-р давуу эрх тооцох боломжтой.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаяг болон утсаар авч болно.

                          Tender.gov.mn холбоо барих:  99056522