МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ, БҮР ДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ, МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
/ЭМС-ын 2017 оны 503 тоот тушаалын дагуу/
- Магадлан итгэмжлүүлэх хүсэлт бүхий албан бичиг
- Эрүүл мэндийн байгууллагын танилцуулга. /Батлагдсан маягтын дагуу магадлан итгэмжлэгдсэн хугацаанд тусламж, үйлчилгээнд гарсан ахиц, дэвшил, үйл ажиллагааны давуу, сул талыг тодорхойлон дүгнэлт хийсэн байх/
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
- Магадлан итгэмжлэлийн батламж эх хувиараа /анх удаа орох байгууллагад хамаарахгүй/
- Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр хийсэн өөрийн үнэлгээний тайлан
- Тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр /төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан/
- Тусламж, үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд хийсэн дүн шинжилгээ /давтан магадлан итгэмжлүүлэх байгууллага бол магадлан итгэмжлэгдсэн хугацааны, харин анх удаа магадлан итгэмжлүүлэх байгууллага бол сүүлийн 2 жилийн үзүүлэлт/
- Үйлчлүүлэгчийн болон ажилтны сэтгэл ханамжийн судалгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан /сүүлийн 2 жилийн үзүүлэлт/
- Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн арга хэмжээний тайлан, дүгнэлт
- Магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын болон шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлан
- Магадлан итгэмжлэгдэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.
- Байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах баримт бичгүүдийг цаасан хэлбэрээр болон CD-д хуулбарлан 2 хувь бэлтгэх ба 1 хувийг өөрийн байгууллагын архивт хадгална.
- Бүрдүүлсэн баримт бичигт товъёог бичиж, түүний дагуу материалуудыг хавсарган бүрдүүлж, цаасан болон CD-д хуулбарласан 1 хувийг ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
