“ОНОМ” САНГААС 15 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД ЗОРИУЛАН ТУСЛАМЖИЙН БАГЦ ИРҮҮЛЛЭЭ.

0

ОНОМ сангаас ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнд туслах зорилготой эхлүүлсэн “Халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх” санаачлагын хүрээнд АНУ-ын Salesforce корпораци, Pandefense  Advisory байгууллагатай хамтран Ковид-19 цар тахлын үед тусламж болгон

  • FFP2 шүүлтүүртэй маск- 7400 ширхэг
  • Нэг удаагийн амны хаалт-14750 ширхэг
  • Үзлэгийн бээлий-9600 ширхэг нийт 32 хайрцаг халдвараас сэргийлэх хэрэгслийн багц

Мөн Оном сангаас санаачлан хэрэгжүүлдэг “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд:

  • Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын түвшинд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, хянах үйл ажиллагааны гарын авлага 59 ширхэг
  • Артерийн гипертензийн менежментийг эрүүл мэндийн анхан шатны түвшинд бэхжүүлэх сургалтын гарын авлага 59 ширхэг
  • Япон улсын ORMON брэндийн даралтын аппарат 15 ширхэг нийт 15 хайрцаг тусламжийг Дундговь аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл мэндийн газраар дамжуулан ирүүлсэн байна.

Ковид-19 цар тахлын үед бидний үйл ажиллагаанд дэмжлэг болгон өгсөн хандив тусламжийг бид аюулт өвчнийг таслан зогсоох үйлсэд зарцуулахаа илэрхийлж та бүхний ажилд нь амжилт, амьдралд  хамгийн сайн сайхан бүхнийг хүсч аймаг сумынхаа иргэдийн өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Share.

Leave A Reply