ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

0

Аймгийн Засаг даргын 7 хоногийн шуурхай хуралд байгууллагын ээлжит мэдээллийн цагаар Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2020 оны эхний улирлалд хэрэгжүүлсэн онцлох ажил, арга хэмжээг танилцуулж, аймгаас зарласан “Иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах” жилийн ажлын хүрээнд албан байгууллагуудад ажилчдын эрүүл мэндийг дэмжих “Эрүүл ажлын байр” бий болгоход уриалга гаргаж, иргэдийн эрүүл мэнддээ анхаарч урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах ач холбогдол болон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хийж буй багц үзлэг, эрт илрүүлэг үзлэгийн товлолыг тус тус танилцууллаа.Мэдээллийн төгсгөлд ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд гараа хэрхэн зөв халдваргүйжүүлэх талаар дадлага сургалтыг хийлээ.

Share.

Leave A Reply