Захиа шалгах Лого татах

“ЗҮРХ ЗОГССОН ҮЕИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭГЧ БЭЛТГЭХ, АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ ЛАВШРУУЛСАН ТУСЛАМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 2015 оны 5 дугаар сараас 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд Дундговь аймагт Эрүүл мэндийн яам,Эрүүл мэндийн хөгжлийн төв,ЖАЙКА Олон улсын байгууллага,Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Зүрх зогссон үеийн яаралтай тусламж,Амилуулах суурь тусламж үзүүлэгч бэлтгэх,Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ лавшруулсан тусламж” агуулгын хүрээнд сургалт зохион байгууллаа.Тус сургалтын үеэр Японы ОУ-ын АУ-ны Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн Яаралтай түргэн тусламжийн нийгэмлэгийн захирал Акио Кимура M.D.phD, Мэс заслын их эмч Тирояма Масояёци,АУИС-ийн ЯТТ-ийн захирал Фужита,ЯТ-ийн резидент эмч Ивахара,Төслийн зохицуулагч Окүма Хироши,Ахлах зөвлөх Иноүэ “Нобү”аки MD MPH, Төслийн ажилтан О.Түмэндэмбэрэл MD нар хүрэлцэн ирж уг төслийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж ажиллаа.
Тус сургалт нь 2019 оны 07 сарын 31-ний өдрөөс 8 сарын 2 өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд Өмнөговь аймгийн Яаралтай тусламжийн 3 эмч,Дундговь аймгийн нарийн мэргэжлийн 9 эмч оролцож Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн С.Алтансүх сургагч багш нарын хамт удирдан явуулж онол дадлага хосолсон үр дүнтэй сургалт боллоо.

Share.

Leave A Reply