Захиа шалгах Лого татах

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР.ТАКЕШИ КАСАЙ МОНГОЛ УЛСАД УЛМААР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

0

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Энэ хугацаандаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаа болон Монгол үндэсний ёс зашил, аж ахуйтай танилцаж Дундговь аймагт 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Ийнхүү Монгол улсад анх удаа зочилж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касайг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон Эрүүл мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд дагалдан Дундговь аймагт ирж, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн удирдлагууд, бусад албаны хүмүүс утгаж авлаа.

Share.

Leave A Reply