Захиа шалгах Лого татах

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР ТАКЕШИ КАСАЙГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАХ ҮЕЭР МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, СОЁЛЫН ТАЛААР УРЛАГИЙН ТОГЛОЛТ, БЭСРЭГ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮЗҮҮЛЛЭЭ

0

Монгол улсад анх удаа зочилж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал  Такеши Касай болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад зочидод зориулан Гурвансайхан сумын Их газрын чулууны уулын үзэсгэлэнт газрын Задгай театрт урлагийг тоглолт, хөдөө талд “Бэсрэг наадам”-ыг тус тус зохион байгуулж сонирхууллаа.

Гурвнсайхан сумын Их газрын чулууны уулын үзэсгэлэнт газрын Задгай театрт аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга уран бүтээлчдийнхээ урын сангийн дээжсээс найруулж тавьж толилуулан Монголын соёл урлагийг сурталчилж, тэр дундаа “Дуу хуурын өлгийн Дундговь аймаг”-аа магтан дуулж, хуурдлаа.“Бэсрэг наадам”-ыг зохион байгуулснаар Монгол наадмын үүсэл, түүх, үндэсний ёс заншил, дэг жаягийг сурталчилан таниулсан юм.

“Бэсрэг наадам”-д 16 бөх барилдаж, 28 соёолон насны морь уралдаж, 15 эрхий мэргэн харваач халх харваагаар харваж, 12 шагайн харваач хувийн цуваагаар харвалаа.

 

 

 

Share.

Leave A Reply