Захиа шалгах Лого татах

“Эрүүл насжилт – настны эрүүл мэнд” өдөрлөг зохион байгууллаа.

0

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хүн амыг эрүүл насжихад бэлтгэх, эрүүл мэндийн мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэх, ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, нийтийн биеийн тамир, спортыг дэмжин дэлгэрүүлэхэд зорилгоор Сайнцагаан сумын ахмадуудын дунд “Эрүүл насжилт – настны эрүүл мэнд” өдөрлөг арга хэмжээг Эрүүл мэндийн газар, “Ариусал” рейки бясалгалын төв, ахмадын холбоо хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт ЭМГ-ын дарга Г.Бат-Орших, Монголын Рейки бясалгалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн багш нар оролцож ахмадууддаа хандан үг хэлж сайн сайхныг хүслээ.

Өдөрлөгөөр настанд зориулсан эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөний чиглэлээр зөвлөмж, сургалт мэдээлэл өгч, “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгал”ын үзүүлэх тоглолтыг “Ариусал” рейки баясалгалын төвийн хичээллэгчид болон Арвижих багийн ахмадууд хийж үзүүлсэн.

Эрүүл, зөв дадал хэвшлийг амьдралдаа төлөвшүүлсэн Ж.Бархас, Д.Магсар, Б.Жавзмаа, Б.Ишгэн, н.Цэвэлмаа нар идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн ач тусыг ахмадууддаа ярьж зөвлөгөө өглөө.

Мөн энэ үеэр эрүүл мэндийн салбарын ахмад настан Ш.Балжинням, н.Наранболд нар нийт ахмадууддаа зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Эрүүл мэндийн газраас жил бүр болзол журмын дагуу шалгаруулдаг “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ээр ахмад настан Д.Магсар, Ж.Бархас нар шалгарч “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Нийтийн бүжгийн цэнгүүн зохион байгуулж шилдэг бүжигчин 3 хос шалгаруулсан.

 

Share.

Leave A Reply